Суллагдсан иргэд хэрэг зөрчил гаргаагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-10 15:00:20

Өршөөлөөр суллагдаж байгаа иргэдээс болгоомжилсон, айж бэргэсэн хүн цөөнгүй. Цагдаагийн газраас иргэдийг тайвшруулах зорилгоор мэдээлэл лавлагаа авлаа.

ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтан, цагдаагийн ахмад Д.Оюун "Одоогоор суллагдсан иргэдээс нэг ч зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй байгаа. Өмнөх туршлагаас үзвэл, өршөөлийн хуульд хамрагдсан иргэдийн 7-8 хувь нь дахин гэмт хэрэгт холбогддог болохоос суллагдуутаа гэмт хэрэг хийдэггүй" гэсэн хариу өгөв.  Дархан-Уул, Орхон аймагт сууллагдсан залуус зодоон хийсэн гэх мэдээлэл худлаа аж. ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүүгийн мэдээлснээр нийт 2017 хүн суллагдсан. Үүний 18 нь хүүхэд, 108 нь эмэгтэй юм байна.  

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ