Ахмадууд баяраа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-02 14:16:23
 Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон Улсын Ахмадын баярын өдөр тохиож байна. Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн байна. Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр Увс аймгийн Ахмадын хороо төрийн болон ТББ-уудтай хамтран ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай билээ. Өнөөдөр ахмадууд маань Хилийн цэргийн 0245-р ангийн хөгжмийн салааны үлээвэр найрал хөгжмийн аянд Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөснөөр баярын арга хэмжээ албан ёсоор эхэллээ
. Энэ үеэр зарим ахмадуудад Увс аймгийн Хүндэт тэмдэг, Ю.Цэдэнбалын 100 жилийн ойн медаль, аймгийн Засаг даргын жуух, ИТХ-ын Өргөмжлөл, Ахмадын холбооны Хүндэт тэмдэг, Улаангом сумын ИТХ, ЗДТГ-ын шагнал гардуулж баяр хүргэлээ. Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга С.Амраа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, аймгийн Ахмадын хорооны дарга Ё.Басан, Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж шагнал гардуулсан юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ