Дарангуйлагч асны нэг сая гаруй долларыг Өмнөд Солонгост буцаан өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-10 15:29:55

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын дарангуйлагч асан Чон Ду Хваны мэдэлд байсан нэг сая гаруй долларыг АНУ-ын эрх баригчид тус улсад буцаан өгчээ.

Энэ нь угаасан мөнгийг АНУ Өмнөд Солонгост буцаан өгсөн анхны тохиолдол юм.

Чон Ду Хвантай холбоотой хөрөнгө мөнгийг Сөүлд буцаан өгөхийг зөвшөөрсний дараахан Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд Ким Хён Ун АНУ-ын Хууль зүйн сайд Лоретта Линчтэй Вашингтонд уулзжээ.

Дээрх асуудлаар хийсэн хэлэлцээ 2013 оноос хойш үргэлжилсэн байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асны хүүгийн Калифорни муж улс дахь байшинг өнгөрсөн онд 726 мянган доллароор худалдаж, Чон Ду Хваны сүйт бүсгүйн Пенсильван муж улс дахь компанид оруулсан 500 мянган долларын хөрөнгө оруулалтыг хурааж авчээ.

Чон Ду Хван 1979 онд цэргийн эргэлтээр төрийн эрхэнд гарсан бөгөөд 1988 он хүртэл тус улсыг удирдсан байна. Түүний хууль бус замаар хуримтлуулсан хөрөнгийг буцааж өгөхийг Өмнөд Солонгосын Дээд шүүх 1997 онд АНУ-аас шаарджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ