Архангайд бусад аймгийн мал өвөлжүүлэхгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг гаднаас мал отроор авахгүй гэсэн бодлоготой байгаа. Үүний хүрээнд сумдын Засаг дарга нарт сумд хоорондоо отроор өвөлжих малчин өрх болон малын тоог харилцан тохиролцох, гэрээ хэлцэл байгуулах, малыг мал эмнэлгийн арга хэмжээнд бүрэн хамруулсан эсэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон.
Энэ өвөл улсын тусгай хамгаалалттай бүс нутаг болох Цахир, Хангай, Чулуут, Булган, Цэнхэр Ихтамир, Тариат сумдын 620 өрхийн 345.4 мянган толгой мал отроор өвөлжихөөр болжээ. Хашаат, Цэцэрлэг сумдаас Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын нутагт 42 өрхийн 20294 толгой мал, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Тариат, Цэцэрлэг сумдын 80 өрхийн 39,6 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт отроор өвөлжинө. Бусад сумын хувьд өөрийн сумын баг хооронд отор нүүдэл хийж өвөлжих төлөвтөй байгааг ХХААГ-аас мэдээлж байна.
Хил залгаа Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Булган, Өвөрхангай аймгуудад өөрийн аймгийн нутагт отроор мал өвөлжүүлэх боломжгүй байгаа тухайгаа тус аймгуудын Засаг дарга нарт мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн байна.

Б.Гэрэлт-Од