Шинэ хуулийн талаарх мэдлэг иргэдэд дутмаг байгаагаас гэмт хэргийн тоо өссөн гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-03 10:51:04
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Цагдаагийн газраас өнгөрөгч 14 хоногийн эрүү хэв журмын нөхцөл байдлыг танилцууллаа. Тус тайлангаар цагдаагийн байгууллагаас илрүүлсэн болон ард иргэдээс ирсэн гомдол мэдээлэл, зөрчил өмнөх сарынхаас ихэссэн үзүүлэлттэй байна.
Тодруулбал, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 хувиар, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 39 хувиар, согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн тоо 26 хувиар ихэссэн байгаа юм. Үүний шалтгаан нөхцлийг холбогдох байгууллагынхан шинээр хэрэгжсэн хууль болон өөрчлөлт орсон хуулиудын талаар ард иргэд мэдээлэл дутмаг байгаагаас үүдсэн гэж тайлбарласан. Харин аймгийн удирдлагууд, иргэдэд хууль дүрмийн шинэчлэлийг таниулах, сурталчлахыг холбогдох байгууллагуудад даалгав.
2017 оны 7 дугаар сарын 1-нээс Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Авто замын тухай зэрэг хуулиуд шинэчлэгдсэн юм.
Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ