Дарьганга сумын соёлын төвийг УГЗ З.Батсүхийн нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-10-03 10:54:33
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Соёлын төвийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус сумын уугуул, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Зундуйн Батсүхийн нэрэмжит болголоо.

“МУУГЗ, хөгжмийн зохилч З.Батсүхийн олон сайхан уран бүтээлийг хүмүүс мэддэг хэрнээ яг тухайн зохиолчийнх нь талаар бараг мэддэггүй. Манай байгууллага энэ хүний нэрэмжит болсноор түүний үйл хэргийг мөнхжүүлэх, залуу хойч үедээ сурталчилан таниулах, иргэдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, урлагийн боловсрол олгох ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулах гээд олон талын ач холбогдолтой. Манай нэр хүндэд ч эерэгээр нөлөөлнө...” хэмээн Соёлын төвийн эрхлэгч Д.Үржинлхам хэллээ.

Дарьганга сумын соёлын төв нь 1957 онд байгуулагдсан. 2012 оны шинэ байранд орсоноор урлаг, уран сайхны үйлчилгээг сум орон нутгийнхаа иргэдэд цаг тутам хүргэх боломж бүрджээ. Өдгөө зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд дэргэдээ орон нутаг судлах танхимтай.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ