Байгалийн ургамал ашиглах төлбөрийг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-04 08:14:54
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоов. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нэн ховор, ховор, элбэг ургамлын нөөц ашигласны төлбөрийг батлаад байна.
Хонин арц, алтан гагнуур, ямаан сэрдэг зэрэг 16 төрлийн нэн ховор ургамлын ашигласны төлбөрт нэг кг тутамд 5700-26400 төгрөг төлөх боллоо. Ховорт тооцогдох ягаан цээнэ, их шүүдэргэнэ, бадаан зэрэг 44 төрлийн ургамал ашиглавал нэг кг-ыг нь 1500-14400 төгрөгөөр тооцож төлбөр авахаар журамласан байна.
Мөн элбэг 57 төрлийн ургамал ашигласны төлбөрийг 500-7000 төгрөг байхаар тогтоолоо.
М.Батжаргал
Холбоотой мэдээ