Нөхөн сэргээлтийн ажилтай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-04 22:17:06
Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын нутаг Орлогын гол хэмээх газар 2002 оноос эхлэн хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хууль бусаар алт олборлож эхэлжээ. Орлогын голд нийтдээ 32 га газрыг хөндөж, Ойн болон усан сан бүхий газар ашигт малтмал эрж хайхыг хориглох тухай хуулийг зөрчсөн тохиолдол жил бүр гарсаар байдаг. Энэ зөрчлийг арилгах, хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх ажил 2015 онд Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслөөс 10 га газарт гар аргаар, бичил уурхайн ТББ-уудаар нөхөн сэргээлт хийлгэсэн нь үр дүнгээ өгч нутгийн иргэдийн талархалыг хүлээсэн байна.
2017 онд ШХА-ын Тогтвортой бичил уурхай төсөл, Аймгийн орон нутгийн төсөв болон “Баян нутгийн хишиг” ТББ, “Арвин баялагт Түргэн” ТББ хамтран нийтдээ 36 сая төгрөгийн санхүүжилтээр Увс аймгийн Түргэн сумын Их өлөнтөд 4 га, Өмнөговь сумын Орлогын голд 5 га газарт гар аргаар нөхөн сэргээлт хийгээд дуусч байна. Нөхөн сэргээлтийн явцтай танилцахаар ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Орлогын голд ажилласан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ