“Иран дахь Ил хаадын өв”-ийг гэрэл зургаар харуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ГХЯ, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран улсын Занжан Их сургуулийн Ил Хаад судлалын төв хамтран өнөөдөр “Иран дахь Ил хаадын өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ.
Үзэсгэлэнг нээж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “Азийн зүүн,баруун хязгаарт бие биенээсээ олон мянган бээрийн алсад оршигч Монгол, Иран улс түүхийн эрт үеэс холбоо харилцаатай байж, нүүдлийн болон суурин соёл иргэншлийн ололт амжилтаа харилцан солилцож, XIII-XIV зууны үед соёл, урлаг, уран барилга, шашин, шинжлэх ухааны талаар тухайн цаг үедээ үлэмж амжилтад хүрсэн Ил хаадын улсыг үүсгэн байгуулж, ертөнц дахины хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн баялаг түүхтэй билээ. Энэхүү уламжлалт харилцааг 1973 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоон сэргээж, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчилсны үр дүнд хоёр улсын шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран ажиллах боломж нээгдсэн юм. Монгол, Ираны эрдэмтэн судлаачдын энэ удаагийн уулзалтын үеэр бид Ил хаадын түүх, өвийн асуудлаар 2015-2017 онд хийсэн хамтарсан судалгааны эхний шатны үр дүнг харилцан мэдээлж, цаашид хэрэгжүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж байна. Хоёр орны түүхэн нөхөрсөг харилцааг улам бэхжүүлэхэд энэхүү үзэсгэлэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тус үзэсгэлэнд Ил хаадын өвтэй холбоотой Монголын түүхч судлаачдын зарим бүтээл, Монгол, Ираны түүхийн судалгааны хамтарсан төслийн явц, үр дүнгийн талаарх гэрэл зургуудыг дэлгэжээ.

Монгол, Ираны шинжлэх ухааны хамтын ажиллагааны түүхт гэрээг 1997 онд баталгаажуулж, 2003, 2012, 2013, 2015 онд хоёр улсын шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагаа баяжин өргөжиж Ил хаадын улсын түүхийг хамтран судлахаар шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн өчигдөр Монгол Улсын ШУА, Лалын Бүгд Найрамдах Иран улсын ГХЯ-ны Олон улсын судалгаа, боловсролын төв хоорондын шинжлэх ухаан болон судалгааны салбарт хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Иран улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням, Иран улсын ГХЯ-ны Олон улсын Боловсрол судалгааны төвийн орлогч дарга, доктор Мортеза Даманпак, Занжаны их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, доктор Масауд Баят нар болон эрдэмтэн судлаачид оролцов.
Тус үзэсгэлэн энэ сарын 09-нийг хүртэл Монголын Үндэсний музейд олны хүртээл болно.

Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ