Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн зээлийн эргэн төлөлт харилцан адилгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2016 оны байдлаар Эрдэнэцагаан сумын 32 иргэн сум хөгжүүлэх сангаас зээл авчээ. Тус иргэд хүнсний болон хөнгөн үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, барилга, худалдаа үйлчилгээ зэрэг чиглэлээр тоног төхөөрөмж,машин техник худалдан авах, эгэлтийн хөрөнгийн зориулалтаар нийт 347 сая төгрөг олгожээ. Зээлийн төлөлт үргэлжилж байгаа ч огт төлөлт хийгээгүй таван иргэн байгаа аж.
Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн хувьд доод тал нь 2,1 сая төгрөг, дээд тал нь 40 сая төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй,36 сарын хугацаатай авчээ. Анх зээл авсан хугацаанаасаа хамаарч эргэн төлөлтийн хувьд өөр өөр байдаг. Жишээлбэл тус сумын иргэн М.Отгонтуяа мал аж ахуй эрхлэх зориулалтаар 40 сая төгрөгийг 2015 онд авсан. Зээлийн хугацаа энэ оны 02 дугаар сард дуусна. Одоогоор үндсэн зээлийн 10 хувийг төлсөн. Үлдсэн хэсгийг гурван сарын хугацаанд төлөх ёстой.
Харин зээл авснаасаа хойш өнөөг хүртэл нэг ч төлөлт хийгээгүй таван иргэн байгаа юм. Эдгээр иргэдийн хувьд зээлийнх нь хугацаа мөн энэ оны 12 дугаар сард дуусна. Зээлийн эргэн төлөлт төдийлөн хангалттай бус мөн харилцан адилгүй байгаа нь үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой хэмээн албаныхан үзэж байна.
2013-2016 оны хооронд зээлд хамарсан 32 иргэнээс одоогоор зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэн хараахан байхгүй байна. Иргэдийн хувьд зээл авахын тулд үл хөдлөх хөрөнгө, мал, машин техникээ барьцаалсан байдаг аж.

Т. Одончимэг