Бүх нийтийн гүйлт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-06 13:43:55
Дорнод /МОНЦАМЭ/ “Дорнод марафон-2017” бүх нийтийн гүйлт энэ сарын 14-ны өдөр болно. Бүх нийтийн гүйлт, автомашингүй өдрийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 5, 10 дугаар сард зохион байгуулахаар болж энэ хавраас хэрэгжүүлсэн юм.  
Энэ удаад насны ангилал, уралдах зайд өөрчлөлт оруулж, бүртгэлийг урьдчилан явуулж дугаар зүүлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон цагдаагийн хамгаалалт, явцын шүүгчдийн бүрэлдэхүүнийг нэмэх зэрэг зохион байгуулалтын ажлуудыг хийхээр болжээ. Энэ өдөр бүх нийтийн гүйлтийг сумдад мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сонирхуулахад, 5 дугаар сард зохион байгуулсан хаврын гүйлтэд есөн настайгаас эхлэн 70 хүртэлх насны 2500 гаруй хүн оролцсон байна. Оролцогчдыг Биеийн тамир, спортын газарт 10 дугаар сарын 10-ныг хүртэл бүртгэнэ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ