Мал амьтны халдварт өвчин гараагүй тайван байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-09 16:49:01
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотод шүлхий өвчин гарсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн хэмжээнд нийтдээ 1.3 мян. өрхийн 189.7 мянган толгой малд үзлэг тандалт хийхэд шүлхий өвчний сэжиг илрээгүй байна.
Үүнтэй холбогдуулан голомт бүхий бүс нутагт зорчихгүй байх, амьд малын шилжилт хөдөлгөөн хийгүй байх талаар малчид, мал бүхий иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулснаар мал амьтны халдварт өвчин гараагүй тайван байна.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх хаврын арга хэмжээг Аймгийн Засаг даргын А/142 тоот захирамжаар зохион байгуулан ажиллаж, 8 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад давхардсан тоогоор 267.6 мян.тол мал, мөн шинээр гарсан нийт 63.5 мян.толгой хургыг цэцэг өвчнөөс сэргийлэх тарилганд, энэ жилийн шинээр гарсан 5,6 мян.тугал, 77,0 мян.хурга ишгийг бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилгад хамруулаад байна.

Паразит өвчнөөс сэргийлэх туулгалтанд 6.6 мян. адуу, 196.8 мян. хонь, ямаа, 1.3 мян нохой, боловсруулалтанд /ивомек/ 27.9 мян. үхэр, 230.8 мян. толгой хонь, ямаа, угаалганд 179.4 мян.толгой бог, 6.8 мян.толгой бод мал, ариутгал халдваргүйтгэлд малын өвөлжөө хашаа, түүхий эдийн агуулахын 289.0 мян.м.кв талбай тус тус хамруулжээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ