Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай газар 80 саяар үнэлэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-11-11 16:51:20

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны  нутаг дэвсгэрт 4 дүгээр цахилгаан станцын зүүн талд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалттай 1300 метр квадрат газрыг иргэн Д.Жаргалсайханд 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ. 

 Д.Жаргалсайхан нь 10 дугаар сарын 21-нд зохион байгуулсан Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож 80 сая 500 мянган төгрөгөөр дээрх газрыг эзэмшихээр болсон байна. Захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилга байгууламжийн зураг төслийг хянан баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт  үүрэг болгов.

Холбоотой мэдээ