“DARKHAN CUP-2017” нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-12 12:17:07
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан хот байгуулагдсан 56 жилийн ойн хүрээнд “DARKHAN CUP-2017” залуучуудын олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр нээлтээ хийлээ.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 10 аймгийн 24 баг хоёр насны, 10 жинд нийт 130 гаруй тамирчид оролцож байна.

Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Дархан нутаг” ТББ, хамтран зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, Дархан-Уул аймгийн боксын холбоо, “Бурхан Халдун” боксын клуб ажиллаж байна.
Боксын спортыг өсвөр, залуучуудын дунд хөгжүүлэх, туршлага суулгах, ур чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдаж буй тэмцээн таван өдрийн турш үргэлжилнэ. Тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт энэ сарын 13-нд, мөнгөн медалийн төлөөх тоглолт 14-нд, алтан медалийн төлөөх тоглолт 15-ны өдөр аймгийн Спортын ордонд болох ажээ.
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ