Гурван иргэн хоёр сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-10-12 20:30:42
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд гурван иргэн хоёр сая хүртэл төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэгүй хамрагдана гэж аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлэв.

Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойг угтаж улсын хэмжээнд зорилтот бүлгийн 75 иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар болжээ. Төв аймгийн хувьд гурван иргэний  эрүүл мэндийн даатгалын шимтгэл хоёр сая төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн хэлтсээс төлөх юм. 

Энэ жил аймгийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэл тодорхой хувиар нэмэгдсэн. Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлснөөр эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой гэдгийг аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын газрын Эрүүл мэнд нийгмийн даатгалын тасгийн дарга Г.Баярсүрэн онцолсон юм. 
 
Т.Төмөр
Холбоотой мэдээ