"Эделбай" үүлдрийн хуц шилмэл малаар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 13:56:08

Говь-Алтай аймаг жил бүр тухайн оны шилмэл мал шалгаруулж баталгаажуулдаг уламжлалтай.

Энэ оны шилмэл малын шалгаруулалтад 13 сумын 250 гаруй мал оролцож 60 мал шилдгээр шалгарч батламж, алт, мөнгө, хүрэл медалиар шагнууллаа. Махны чиглэлийн “Эделбай” үүлдрийн хуцны 1-р үеийн төл, Говь-Алтай үүлдрийн шилмэл хуц, Барга хуцны хөлдөөсөн үрээр бойжуулж авсан төлгөн хуц, Алтайн улаан ухна, Сэлэнгэ үүлдрийн бухан бяруу, хурдан удмын адуу зэрэг олон малыг нас гүйцсэн, өсвөр насны гэж ангилан шилдгээр шалгарууллаа. Мөн энэ үеэр дуудлага худалдаа зохион байгуулав. Энэ удаагийн арга хэмжээнд сарлаг, гахай шинээр нэмэгдэж оролцлоо. Жил бүр уг арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд тус аймагт таваарлаг чанарын шилмэл малын тоо толгой байнга өсөн нэмэгдэж байгаа ажээ.

                                                                         Ш.Цоодол

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд