Сумдын ус хангамжийн эх үүсвэрүүдэд анхаалуулга самбаруудыг байршуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-10-13 12:39:14
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Орхон Чулуут голын сав газрын захиргаанаас “Ус орчны эрүүл ахуйг сайжруулах нь” ажлын хүрээнд усны хэрэглээ болон ундны усны савны тухай мөн гол ус, нуурын эргийн ойролцоо усны үерээс болгоомжлох санамж анхааруулгын самбаруудыг энэ сарын 9-12-ны өдрүүдэд байршуулжээ.

Дурдвал, Хайрхан, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумуудын ус хангамжийн эх үүсвэрүүдэд нийт 15 ширхэг самбарыг, Тариат сумын Гичгэнэ, Суман, Тэрхийн цагаан нуур, Өндөр-Улаан сумын Чулуутын гол, Суман Чулуут голын бэлчирт нийт 7 ширхэг анхааруулгын самбарыг байршуулсан байна.

Ингэснээр иргэд аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байх, үер уснаас хэрхэн урьдчилан сэргийлэх, нөгөө талаар иргэд ундныхаа усыг ямар саванд авбал зүй зохистой вэ гэдэг мэдээллүүдийг авч чадаж байгаа юм.

Энэхүү ажлыг Дэлхийн зөн ОУБ-ын "Архангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөр-2"-той хамтран хийжээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ