10 дугаар сарын 16-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-10-16 09:09:59

10:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд Засаг дарга С.Батболд, НХТ,ЕТГ-ын дарга Э.Анар нарыг огцруулах шаардлага тавьж, өлсгөлөн зарлана.

11:00 цагт ХУД-ийн Соёлын ордонд "Газар амьдралын үндэс" үзэсгэлэн болно.

11:00 цагт Хуульчдын танхимд Монголын Хуульчдын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт MN-Мэдээллийн төвд “Зайсан дулаан өргөө” СӨХ, “Могул таун” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт “Хаппи веритас” төвөөс хөдөө орон нутагт элэгний С вирусийн идэвхжил үнэ төлбөргүй тоолох талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс гаргаж буй “ОЧИРТ АЮУЛГАН ҮЙЛДЭГЧ”, СГЗ Г.Аким, музейн захирал У.Сарантуяа нарын “ТЭМЭЭ ЭВЭРТЭЙ БАЙСАН УУ?” шинэ номын нээлт Дүрслэх урлагийн музейд болно.

12:40 цагт Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд "Цалин нэмэгдүүлэхийг шаардсан" цуглааныг ОУВС-ийн гадна талбайд зохион байгуулна.  

13:00 цагт Улсын Филармонийн байранд Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Их танхимд болох "Бага дунд боловсролын удирдлагын шинэчлэл" хуралд үг хэлнэ.

Холбоотой мэдээ