“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-16 09:12:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн МХГ-аас “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд 25 ажлын хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.
Байгаль орчин, геологи уул уурхай, цацрагийн хамгааллын хяналтын чиглэлээр сарын аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт,  сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах арга хэмжээнүүдийн хүрээнд “Алтайн хүдэр” ХХК, “Залуур- Алтай” ХХК, “Аксу-Алтай” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. “Алтайн хүдэр” ХХК-ийн ашигт малтмал тээвэрлэх, тэсэлгээний үйлчилгээ зэрэг ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг хамруулан хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, холбогдох хяналтын хуудсуудаар эрсдэлийг үнэлж, байгууллагын сургалтуудыг зохион байгуулсан байна. Тэдний дунд танин мэдэхүйн “Ухаанаараа уралдъя” тэмцээнийг явуулж,
“Ил уурхайг шалгах”, “Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах”, ”Тэсрэх материалын ашиглалтыг шалгах”, “Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг шалгах” зэрэг хяналтын хуудсуудын талаарх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулжээ.
Сарын аяны хүрээнд Говь-Алтай аймгийн 220 гаруй иргэдээс судалгаа авч түүндээ үндэслэн олон нийтэд хүргэх мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа хийж байна.

                                                                                                                Ш.Цоодол

Холбоотой мэдээ