Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон “Гулзат” нөхөрлөлүүдийн холбоо ТББ-тай хамтран энэ сарын 13-15-ны өдрүүдэд “Нөхөрлөл хөгжлийн түншлэл-2017” уулзалт, зөвлөлгөөн, явган аялал, спортын арга хэмжээг Увс аймгийн Сагил сумын нутаг дахь “Сүлдэт цахир” жуулчны баазад зохион явуулсан байна.
Уг арга хэмжээнд Увс нуурын ай савын УТХГН-ийн орчны бүсийн 8 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, 25 нөхөрлөлийн ахлагч, гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагч нарын 70 гаруй хүн оролцжээ. Тус үйл ажиллагааны хүрээнд Цагаан шувуут уулын ДЦГ-тай танилцах явган аялал хийснээс гадна ТХГН-ийн тухай хууль, дүрэм журам, нөхөрлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, зөрчлийн тухай шинэ хууль, Биологийн төрөл зүйл, экологийн тухай ойлголт, мониторинг судалгааны мэдээлэл цуглуулах арга замууд зэрэг сэдвээр сургалт хийсэн байна. Мөн үеэр БОАЖЯ болон Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас нөхөрлөлийн талаар баримталж байгаа бодлого, чиглэлийг танилцуулан мэдээлэл өгсөн аж. Тэрчлэн нөхөрлөлүүд 2017 онд хийсэн ажлын тайлан мэдээгээ хэлэлцүүлж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худладаа гарган нутгийн иргэдэд сурталчилах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Хамгаалалтын захиргаанаас дээрх үйл ажиллагааны хүрээнд Шилдэг бүтээгдэхүүн, Шилдэг нөхөрлөл номинацийг шалгаруулан эхний гурван байрт өргөмжлөл, мөнгөн шагнал олгожээ.

Б.Батхүү