Дэлхийн стандартын өдрийг угтсан ажлууд өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. "Дэлхийн стандартын өдөр"-ийг угтан Увс аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтсээс олон төрлийн ажил зохион байгуулж байна. Тухайлбал, аймгийн Цагдаагийн газартай хамтран жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа есөн байгууллагын багш ажилчдад мэдээлэл хийсэн байна.
Тэрчлэн “НИК-Петровис” компанийн Увс аймаг дахь салбарын 5 дугаар ШТС-д "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулж, Улаангом суманд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын ажилчид болон хэрэглэгчдийг оролцуулсан аж. Увс аймгийн Стандарт Хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай аймгийн Засаг дарга Д.Батсайхан өөрийн биеэр очиж танилцан, зарим ажилдчыг аймгийн шагналаар шагнаж урамшуулсан байна.

Б.Батхүү