А.Нямренчингийн нэрэмжит математикийн олимпиадад Архангай сурагчид түрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Ардын боловсролын тэргүүний ажилтан Авирмэдийн Нямренчин багшийн нэрэмжит математикийн олимпиад Архангай аймагт зохион байгуулагдлаа. 17 дахь жилдээ зохиогдсон энэ олимпиадад Хөвсгөл, Булган, Орхон, Дархан, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай гэсэн найман аймгийн 32 багийн 400 гаруй сурагч оюун ухаанаараа өрсөлдсөн байна.
Тус олимпиадад 1-12 ангийн ангийн сурагчид оролцдог бөгөөд багийн дүнгээрээ Архангай аймгийн нэгдүгээр сургуулийн баг 1-р байранд, хоёр, гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай”, “Дэлгэр мөрөн” сургуулиудын баг орсон бол 4-р байрт Баянхонгор аймгийн “Алгоритем” сургуулийн баг оржээ.
Ардын боловсролын тэргүүний ажилтан А.Нямренчин багшийн нэрэмжит олимпиад нь улсын олимиадын дараа ордог чансаа өндөр олимпиад юм. Өөрөөр хэлбэл, дээрх найман аймгийн 1-12-р ангийн улсын олимпиадын аварга, хошой аварга матемаикчид оролцдог байна. Олимпиадын зорилго нь төвийн бүсийн математик боловсролын чанар чансааг дээшлүүлэх, хот, орон нутгийн математик боловсролын ялгааг гаргах, мөн багш нарыг сайжруулахад оршино. Үр дүн нь ч гарч, улсын математикийн олимпиадад Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын сурагчид оролцож эхний гуравт ордог болжээ.
Математикийн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн улсын хэмжээнд гурав байдаг нь гурвуулаа Архангайн гаралтай хүмүүс байдаг байна. Энэ нь тус олимпиадын бас нэг онцлог болж байгаа бөгөөд олимпиадын үеэр математикийн ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич Р.Гончигдорж, С.Төмөрбат, математикийн ШУ-ны гавьяат зүтгэлтэн, D.Ph В.Адьяасүрэн нар хүрэлцэн иржээ.

Олимпиадыг А.Нямренчин багшийн гэр бүл, үр хүүхэд, шавь, орон нутаг хамтран зохион байгуулдаг ажээ.
Б.Гэрэлт-Од