Хууль ёсоор олгогдох илүү цагийн мөнгийг өгөхгүй байна

ОРОН НУТАГТ | Булган
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:00:10

Булган аймгийн Соёлын төв 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Журамдаа 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой боловч орон тооны төсөв батлагдахгүйгээс ийнхүү 1 хүн гурван хүний ажлыг хийж байна.

Тус төв нь өнгөрсөн жил цахилгаан хөгжим, шанз, цэнгээнт болон нийтийн бүжгийн дугуйланд 120 хүүхэд бүртгэн авснаас идэвхтэй 60 орчим хүүхэд дугуйланд хамардаг байна. Цөөн ажилтантай болохоор хагас бүтэн сайн өдөр амарч чаддаггүй, илүү цагийн мөнгө гэж бидэнд өгдөггүй учир их л хэцүү ажиллаж байна гэсэн мэдээллийг аймгийн Соёлын төвийн эрхлэгч Ц.Энхтуяа хэллээ.

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд