Увсаас 150 гаруй залуу цэргийн албанд мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-17 23:21:57
 Увс /МОНЦАМЭ/. 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 2-17-ны өдрүүдэд Увс аймагт явагдлаа. Энэ удаагийн цэрэг татлага хойт талын сумдад явагдаж аймгийн хэмжээнд 150 гаруй цэрэг алба хаахаар мордлоо.
Мөн Завхан, Ховд, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотод цэргийн алба хаасан мөн тооны залуус халагдан ирлээ.
Нэг үеэ бодвол залуучууд цэргийн албанаас зугатахаа больсон ч эрүүл мэндийн хувьд учир дутагдалтай байгаа аж. Иймээс цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд анхаарах шаардлагатай байна хэмээн үзлэг хийсэн эмч нар ярьж байлаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ