Аравдугаар сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2017-10-18 09:06:07
09.00 цагт "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ" (Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж ) сэдэвт олон улсын хурал Blue Sky зочид буудлын Diamond танхимд болно. 

09.00 цагт СХД-ийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулна.

10.30 цагт БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал Элчин сайдын өргөөнөө хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулна.

11.00 цагт Нийслэлийн ойг угтаж хийж буй ажлуудын нэг болох "Их хотын хямдрал" хямдралтай худалдааны нээлтийн үйл ажиллагаа болно.

11.00 цагт Пума империал зочид буудлын /хуучин/ 2-р давхрын хурлын танхимд Орон нутагт уул уурхайн ил тод байдлын жишиг тогтоох таван сумын төлөөлөгчдөд зориулсан сургалт болно.
 
12.00 цагт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд "Дархлаажуулалтын 10 хоног"-ийн тухай болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.

14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Гэр хороодод үүсэж буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам" сэдэвт салбар хуралдаан болно.
 
Live conference center төвд:

11.00 цагт Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон Багш нарын онц их хурлаас гарсан шийдвэр болон шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Рок поп, зохиолын дуучид, хошин урлагийнхан болон хамтлаг дуучдын “Аялгуут намар” хүндэтгэлийн тоглолтын талаар ерөнхий зохион байгуулагч NTN-телевизээс мэдээлэл хийнэ. 
Холбоотой мэдээ