Гурван багц шинжилгээнээс сонгож оношилгоонд хамрагдах боломж олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-18 20:25:55
Дорнод /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээ хийн хамтран ажиллах гэрээнд Аймгийн ЭМНДХ-ийн дарга Амарсайхан, БОЭТ-ийн захирал Д.Должин нар гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээгээр Дорнод аймгийн 40-65 насны нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж буй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо. Ингэснээр иргэд гурван багц шинжилгээнээс сонгож үзлэг оношилгоонд хамрагдах юм байна. Тухайлбал, дотор эрхтний архаг өвчлөл, дотор өвчний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх, хавдрын эрт илрүүлэг гэсэн гурван багц шинжилгээнээс сонгох боломжтой аж.

Иймээс даатгуулагчдаа дээрх үзлэг шинжилгээнд хамрагдах насны ангилалд багтсан эсэхээ нягталж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн сонгон шалгаруултад тэнцсэн эмнэлгийн байгууллагад хандахыг тус газраас уриаллаа.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ