Нутгийн 70 хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:02:24

Булган аймгийн зуншлагын байдал энэ сарын 02-ны байдлаар нутгийн 60 гаруй хувьд хэвийн, 30 орчим хувьд буюу Хутаг-Өндөр, Булган, Бугат, Дашинчилэн сумын нутгаар  гандуу байна.

Зуншлага оройтсноос бэлчээрийн өвс ургамлын ургалт гүйцээгүй. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргажээ. Нийт нутгийн 20 хувь нь 500 хувиас их  /даац олон дахин хэтэрсэн / байна. Үүнээс үзвэл нутгийн 30 орчим хувьд мал өвөлжилт хаваржилт хэвийн байж болохоор байгаа юм. Харин нутгийн 70 гаруй хувь нь өөрийн сумын нутагт өвөлжих боломж муу байгаа учраас өөр нутагт отор нүүдэл хийх, өвс тэжээлээ сайн бэлтгэх, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр мал өвөлжилт хаваржилтын ажлыг эртнээс сайтар зохион байгуулах шаардлагатай болж байна. Баян-Агт, Бугат, Булган, Хангал, Могод, Хишиг-Өндөр, Дашинчилэн Хутаг-Өндөр, Сайхан, Орхон, Бүрэгхангай, Баяннуур, Гурванбулаг, Рашаант сумдын нутгаар бэлчээрийн даац 1-5 дахин хэтэрсэн байгаа  тул мал өвөлжилт хаваржилт хүндрэхээр байгаа учраас зохицуулалт хийх хэрэгтэй байна гэсэн мэдээллийг аймгийн ХХАА-ын газрын малын тасгийн дарга М.Жавзандолгор мэдээллээ.

П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд