Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-10-19 15:34:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар эхэллээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Цэдэнбалын Цогзолмааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилох эсэх тухай асуудлыг хэлэлцэж байгаад түр завсарласан. Иймд үдээс хойшхи хуралдаанаар эл асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд нэр дэвшигчид хандаж захиас үгээ хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигчид хандаж авлигаас хол байхыг захьсан бол УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Өмнөх тогтолцооны үед сайн сурагч багш болдог байсан бол одоо тааруухан нь багш болдог болчихсон шиг байна. Иймд багш нарыг чадавхжуулахад анхаараарай. Соёл урлагийнхны цалин бага, нийгмийн хамгааллын асуудал байхгүйтэй адил тул анхааралдаа аваарай.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Соёл урлагийн салбарыг ер нь анхаарахгүй байна. Театр, музейн талаар тогтож хараарай. Хүмүүс боловсрол мэдлэгтэй болж, чөлөөт цагаа театр, музейд өнгөрүүлэх дуртай болоод байхад өмнөх тогтолцооны үед барьснаас өөр олигтой соёлын газрууд байхгүйтэй адил байна шүү” гэлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Б.Туул
Холбоотой мэдээ