Зарим сумд төлөвлөгөөт хадлан бэлтгэж амжихгүй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
montsame_user@montsame.mn
2015-09-07 14:03:09

Булган  аймгийн хэмжээнд 85,0 мян тн байгалийн хадлан бэлтгэхээс Булган сум одоогоор 12.7 мян тн буюу 10 гаруй хувийг бэлтгээд байна.

Үүнд Дашинчилэн, Сэлэнгэ, Тэшиг сумд төлөвлөгөөт хадлангынхаа 13-46 хувийг л бэлтгэж байна. Бүрэгхангай, Гурванбулаг, Могод, Сайхан, Орхон, Хишиг-Өндөр, Рашаант сумын 16,5 мян тн хадланг бэлтгэх боломжгүй болжээ. Зуншлага муу, газрын гарц тааруу байсан учир хадлан бэлтгэх ажил удаашралтай байна. Харин аймгийн нөөцөд  54 тн хадлан бэлтгээд байна.

                             

                                                                                                                         П.Батням

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд