Улаанбаатарт 1-3 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-11-13 07:15:06

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 10-15 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 2-7 градус хүйтэн, Говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг 6-11 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ