Төрийн албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн эхэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-10-20 21:22:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгуудын ЗДТГ-ын төрийн албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэллээ.
Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээн анх 2002 онд Дархан-Уул аймагт гараагаа эхэлж байсан байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэгш ойн жилийн нөхөрсөг тэмцээнийг өөрийн аймагтаа татан зохион байгуулж байгаа нь энэ удаагийн тэмцээний онцлог болж байгаа аж. Төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шинэ тамирчдыг төрүүлэх, бие биенээсээ туршлага солилцох, ажил төрлийн холбоо тогтоож дотно нөхөрлөх боломжийг бий болгох зорилготой энэхүү тэмцээн спортын таван төрлөөр эхэллээ. Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын ЗДТГ-ын 100 гаруй төрийн албан хаагчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, билярьд гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдэг тамирчнаа маргааш тодруулна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ