Европын хамгийн том аквариум Швейцарьт нээгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-10-23 14:22:30
ЛОЗАННА. /Анадолу/. Европын хамгийн том, цэнгэг устай аквариум өнгөрсөн бямба гарагт Швейцарийн Лозанна хотод нээгджээ.

Туркийн "Анадолу" агентлагийн мэдээлснээр, “Акаутис” аквариумд таван тивийн 10 мянган загас, 20 өөр экосистемийн 100 орчим хэвлээр явагч амьтан бий аж.

Энэхүү аварга том байгууламж нь  нийтдээ 2 сая литр цэнгэг ус бүхий 46 тусдаа аквариумтай гэнэ. Энэ байгууламж нь 3500 м.кв талбайг хамран оршиж байна.

Зочид мөн энэ аквариумаас 300 төрөл зүйлийн ургамлыг үзэж харах боломжтой гэнэ.

Энэ аквариумыг өдөрт 1000 гаруй хүн ирж үзнэ гэж холбогдох албаны хүмүүс тооцоолжээ. Тасалбарын үнэ 29 швейцарь франк буюу 30 ам.доллар ажээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ