ОХУ, АНУ-ын удирдагчид “Их 20”-ийн уулзалтын үеэр ярилцах боломжтой
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Туркт болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ярилцах боломжтой гэдгийг Обамагийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Сюзан Райс Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр нотолжээ.
“Уулзалтын албан ёсны хөтөлбөрт үүнийг оруулаагүй” гэж тэрбээр Орос, Америкийн удирдагчдын талаарх ярихдаа хэлсэн байна. Гэхдээ олон улсын форумуудын үеэр үргэлж болж байдаг шиг “тэдэнд харилцаж, ярилцах хангалттай боломж бий” гэж Райс хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчтэй бүрэн хэмжээний уулзалт зохион байгуулахыг Америкийн удирдагчийн хөтөлбөрт яагаад оруулаагүй вэ гэдэг асуултад түүнийг хариулахыг хүссэн байна. Энэ асуултад хариулахдаа Райс “саяхан буюу хагас сарын өмнө” хоёр орны төрийн тэргүүн нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр “маш дэлгэрэнгүй ярилцсан болохыг” сануулжээ. “Энэ хэлэлцээ үр дүнтэй болсон бөгөөд тэдэнд Анталья хотод дахин ярилцах хангалттай боломж бий” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Д.Жаргал