Селфидэх гэж байгаад 5 давхар барилга дээрээс унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-10-26 15:46:55
МОСКВА. /ТАСС/. Оросын нийслэл Москва хотын нэгэн оршин суугч селфидэх гэж байгаад таван давхар барилга дээрээс унаж хүнд бэртсэн тухай  тус улсын хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжилжээ.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, селфидэх гэж байгаад таван давхар барилгын дээвэр дээрээс унасан 28 настай залуу азаар амьд үлдсэн байна.  Түүний хөл,  гарын зэрэг олон яс хугарсан аж.

Хөгшин залуугүй хаа явсан газраа селфиддэг болсон өнөө цагт сургамж болох байх гэсэн үүднээс энэ хэргийн талаар нийтэд мэдээлж байна гэж албаны хүн хэлжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ