АНУ БНАСАУ-тай дайтах гэж яарахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-26 16:42:27
ВАШИНГТОН. /ТАСС/. Цөмийн зэвсэгтэй болох гэсэн Умард Солонгосын их хүсэл зоригийг дарахын тулд БНАСАУ-тай дайтах гэж АНУ яарахгүй байна гэж Америкийн Батлан хамгаалах яамны сайд Жеймс Мэттис лхагва гарагт Филиппинээс Тайланд руу нисч явахдаа сэтгүүлчдэд мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжиллаа.

“Умард Солонгосын асуудлыг бид дипломат арга замаар зохицуулахын төлөө байгаа. Хэрвээ Умард Солонгос манай улсад юм уу бидний холбоотнуудад халдвал цэргийн хүчээр хариу барих хувилбар төлөвлөгөө бидэнд байгаа юу? Мэдээж хэрэг байгаа. Гэхдээ бүгд л энхийн замаар зохицуулах бодолтой байна. Бид дайтах гэж яарахгүй байна”  гэж Жеймс Мэттис тэмдэглэжээ.

Жеймс Мэттис Филиппиний Лусон арал дээр болсон Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн улсууд болох Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин зэрэг улсууд болон түнш улсууд болох Австрали, Энэтхэг, Хятад, Өмнөд солонгос, Шинэ Зеланд, Орос, Япон, АНУ зэрэг нийт 18 улсын батлан хамгаалахын сайд нарын "АСЕАН+" уулзалтад оролцсон аж.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ