Ардын урлагийн их наадмын хоёр дахь шатны шалгаруулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-31 18:26:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтан зохион байгуулж байгаа “Ардын урлагийн их наадам”-ын хоёр дахь шат Булган суманд эхэллээ.
Монгол үндэстний соёл, урлагийн их өв санг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, ардын уламжлалт зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, авьяастнуудыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа урлагийн их наадмын хоёр дахь шатны шалгаруулалт болж байгаа юм. Сумын хэмжээнд шалгарсан авьяаснууд уртын дуу, ардын дуу, морин хуур, бүжиг, язгуур урлаг, гар урлал зэрэг найман төрлөөр авьяасаа сорихоор наадамд оролцож байна.
Ардын урлагийн наадмаас шалгарсан алтан медальтнууд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод оролцох аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ