Авто хөсгийн татвар далан таван хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:12:04

Баян-Өлгий аймгийн хэмжээгээр автомашин татвар хураалт далан таван хувьтай байна.

Машин тэрэг нь эвдэрсэн, бусад шалтгаанаар татвараа хэдэн жилээр ч хураалгаагүй хүмүүс байна. Аль нь ч бай есдүгээр сарыг дуустал татвараа төлж амжихгүй бол хугацаа хэтэрсэний хүүтэй нь хамт төлнө гэдгээ санавал зохино.

"Энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй" гэж татварын улсын байцаагч С.Айбек мэдээллээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд