Умард Солонгосыг "терроризмыг ивээн тэтгэгч"-дийн жагсаалтад оруулж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ази дахь 11 өдрийн айлчлалаа өндөрлөснийхөө дараа Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалт”-д оруулж магадгүй.
Японы “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Д.Трампыг дагалдан яваа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өнөөдөр Сөүлээс Бээжин рүү нисэхийнхээ өмнө хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үеэрээ энэ асуудлын тухай дурдсан байна. С.Сандерс хэлэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп Ази дахь айлчлалаа өндөрлөснийхөө дараа Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалт”-д оруулах эсэхээ шийдвэрлэнэ” гэжээ.
Япон, Өмнөд Солонгос, Хятад, Вьетнам болон Филиппин гэсэн Азийн таван улсад хийх 11 өдрийн айлчлалаа Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн ням гарагт эхлүүлсэн юм. Тэрбээр Японд гурван өдрийн, Өмнөд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал хийснийхээ дараа өнөөдөр үдээс хойш Хятад улсад гурван өдрийн төрийн айлчлалаар хүрэлцэн очсон билээ. Ирэх долоо хоногийн мягмар гарагт Филиппинд болох Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцсоноор тэрбээр айлчлалаа өндөрлөх юм.
АНУ-ын Засгийн газар 1988 онд Умард Солонгосыг “терроризмыг ивээн тэтгэгч улс орнуудын жагсаалт”-д оруулж байсан байна.. Гэхдээ Вашингтон 2008 онд цөмийн хөтөлбөрт нь хяналт тавихаар Пхеньянтай тохиролцсоноор Умард Солонгосыг уг жагсаалтаас хасаж байжээ.

Г.Доржханд