Амиа золиослогч этгээдийн аав, ахыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-15 14:07:11

ПАРИС. /TASS/. Парис хотын “Bataclan” концертийн танхимд болсон халдлагын үеэр бөмбөг дэлбэлсэн амиа золиослогчдын нэгний аав болон ахыг Францын цагдаа нар баривчилжээ гэж “AFP” агентлаг мэдээлэв.

Баривчлагдсан хоёрыг түр хугацаагаар хорьж байгаа бөгөөд цагдаа нар тэдний гэрт шалгалт хийж байна.

Өөрийгөө дэлбэлсэн амиа золиослогчдын нэгийг л хэн болохыг тодорхойлсон бөгөөд түүний ойрын төрөл төрөгсдийг баривчилжээ.

Парис хотын прокурор Франсуа Молинсын мэдэгдсэнээр, амиа золиослогч этгээд 1985 онд Парис хотын өмнөд хэсэгт орших Куркурон хотод төрсөн Францын иргэн байсан бөгөөд тэрбээр хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож байсан боловч шоронд хоригдож байгаагүй ажээ. Мөн “Лалын улс”-тай холбоотой гэх шинж тэмдэг түүнээс илрээгүй байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ