Эрдэнэ-Уул баг хамгийн олон малтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-07 15:17:15

Архангайн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багд очиход, засаг дарга Ц.Асланбүргэд хамгийн олон малтай гэдгээ бахархан танилцуулав.

Монгол улсын хамгийн олон малтай Архангай аймаг, хамгийн олон малтай Эрдэнэмандал сум, хамгийн олон малтай Эрдэнэ-Уул баг гэж  ойлгож  болно. Тус багийн нийт мал 98555 толгой, үүнээс 6038 адуу, 7345 үхэр, 67166 хонь,17973 ямаа, 33 тэмээ байна. Хангай нутагт тэмээтэй баг ховор тэгвэл эднийх бас тэмээ сайтай аж. Тус баг нь 306 өрхийн 1073 хүн аж төрж байна.

Л.Булган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд