“Гэр бүл–Хүмүүжлийн анхдагч орчин” эцэг эхчүүдийн зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-11 13:16:03
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжлийн тулгуур багана болсон гэр бүл тогтвортой байдлыг хангах, үнэ цэнийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэлийг хийсний үр дүнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж эхэлсэн.
Эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой гэр бүлд хүүхдийн эрхийг хангахад эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо, хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг зөрчдөг хандлагаас татгалзах, хүүхдийн хөгжлийн хурдцыг хүлээн зөвшөөрч, хүүхдээ хүмүүжүүлэх шинэ арга барилд суралцах хэрэгцээ шаардлага тулгарсан байна.
Иймээс эцэг, эхчүүдийн үлгэр дуурайлал, уламжлалт соёл, ёс заншлаа өвлүүлэх, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Эцэг, эхчүүдийн зөвлөлгөөн”-ийг зохион явууллаа.
Монголын хүүхдийн хүмүүжил, төлөвшилд гэр бүлийн суурь хүмүүжил, эцэг эхчүүдийн үлгэр дуурайлал, амьдралын ухаан, үр хүүхдээ хайрлах, өсгөн хүмүүжүүлэх үүрэг хариуцлагын чухал болохыг тодорхойлж элгэмсэг Монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалан гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой явагдсан уг зөвлөлгөөнд 250 гаруй эцэг эх оролцсон байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ