Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд англи хэл заалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-11-13 17:41:57
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвөөс сумдын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Увс аймагт ажиллаж амьдарч байгаа Энх тайвны корпусын сайн дурын таван ажилтан удирдан явуулсан нь ихээхэн үр дүнтэй болжээ.

Мөн 9-10-р ангийн сурагчдад англи хэлээр эссэ хэрхэн бичих талаар сургалт явуулж амжилттай суралцсан хүүхдүүдэд сертификат гардуулсан байна. Энх тайвны корпусын чиглэлээр гадаадаас ирсэн эдгээр таван багш нь аймгийн Эрүүл мэндийн газар, Улаангом политехник сургууль зэрэг байгууллагуудад ажиллаж байгаа юм.
Увс аймгийн ЗДТГ-ын зүгээс Америкийн соёл, мэдээллийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах, иргэдийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Удахгүй ОХУ-ын Томск мужаас багш нар ирж Увс аймгийн хүүхэд залуучууд болон иргэдэд орос хэл заах гэж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ