Үйлдвэр технологийн паркийн газрыг шийдсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Эрдэнэмандал суманд үйлдвэр технологийн парк байгуулах тухай шинэчлэлийн Засгийн газрын үед дуулиантай ярьж байгаад, Шийдлийн Засгийн газрын үед чимээ аниргүй болов.
Энэ тухай эрэн сурвалжлахад дарга нараас хэн ч хариу өгсөнгүй. Харин Эрдэнэмандал сумын газрын даамал С.Оюунсүрэн "Эрдэнэмандал сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2014 оноос эхэлж Улаанбаатар хотын “Инженер геодези” компани хийсэн. Үйлдвэр технологийн паркийн газрыг сумын төвөөс хойно олгосон. 5 га талбайд дөрвөн цэгийн солбилцлын тэмдэглэгээ хийсэн. Парк барих газрын товыг тогтоосон" гэв.
Л.Булган
Сэтгэгдлүүд