Залуу малчдын төлөөлөлтэй уулзалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймаг энэ оныг “Залуусын хөгжлийн дэмжих жил” болгон зарлаж, сар бүр салбар салбарын залуусын төлөөлөлтэй уулзаж байгаа юм. “Залуучуудаа сонсох өдөр”-ийн ес дэх уулзалт Чойбалсан суманд болж, Баянтүмэн, Сэргэлэн, Чойбалсан сумын залуу малчдын төлөөллөөс бүрдсэн 35 иргэн оролцов.
Уулзалтад ХХҮГ-ын дэд дарга М.Цасчихэр, ГБХЗХГ-ын дарга Жавхлан, ХХААГ-ын Д.Наранхүү, Чойбалсан сумын Засаг дарга Ц.Ариунболд, Сэргэлэн сумын Засаг дарга Н.Гүррагчаа нар оролцож, залуу малчдын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Залуу малчдын хувьд малын хулгай, худаг усны хүрэлцээ муу зэрэг нь хамгийн тулгамдаж буй асуудал гэдгийг тэд уламжилж байлаа. Мөн эрүүл мэндийн нэгдсэн үзлэг, явуулын эмнэлэг сумдад ажилладаг ч малчид бүрэн хамрагдаж чаддаггүй, жилд ганц удаа ирдэг нь хангалтгүй байдаг зэргийг малчид хэлж байсан.
Уулзалтын үеэр ХХҮГ-ын дэд дарга М.Цасчихэр ирэх онд тус аймагт хэрэгжих “Залуу малчин” хөтөлбөрийн тухай малчдад дэлгэрэнгүй танилцуулав. Тус хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжиж жил бүр 20 өрхөд 4-5 сая төгрөгийн тусламж үзүүлэх юм байна. Мөн мөнгөн дэмжлэгийн хажуугаар шавь сургалт, аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох уулзалт зэргийг зохион байгуулж, хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүнийг нийгмийн даатгалд хамруулах юм байна.

Д.Дэлгэрмаа