Аймгийн хэмжээнд чихрийн шижин өвчинтэй 700 орчим иргэн эмчийн хяналтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-14 19:22:34
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Өнөөдөр дэлхийн нийтийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр.  Дархан-Уул аймагт чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг  ЭМГ-ын нийгмийн эрүүл мэндийн төв, “Дебат” ТББ, Нэгдсэн эмнэлэг хамтран зохион байгуулж байууллаа. "Дебат" төрийн бус байгууллагын тухайд чихрийн шижин өвчинтэй хүүхэд багачууд руу чиглэсэн үйл ажиллагааг 12 жилийн турш үргэлжлүүлж байна. Өнөөдрийн сургалтын үеэр тус өвчинтэй хүмүүс хэрхэн зөв хооллох тухай аргачлал, хийгээд гэрийн нөхцөлд хйиж болохуйц хүнсний бүтээгдэхүүн хоол бэлтгэсэн байна. Энэ өдийн арга хэмжээнд Нэгдсэн эмнэлгийн технологич болон нийгмийн эрүүл мэндийн төвийн технологич нар ажиллажээ.
Тус сургалтад чихрийн шижин өвчинтэй өвчтөн болон иргэд хамрагдаж мэдээлэл авсан байна. Хамгийн гол нь эрүүл зөв зохистой хоололтыг хэвшүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэснээр урьдчилсан сэргийлэх хамгийн энгийн аргыг тэд мэдаж авчээ. Дан ганц төрийн нуруунд ачаа үүрүүлэх бус төрийн бус байгууллагууд ч энэ өвчинд анхаарлаа хандуулж аймаг орон нутгийнхаа Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Чихрийн шижинтэй тэмцэх хамгийн гол зэвсэг бол энэ өвчний талаар аль болох ихийг мэдэж, урьдчилан сэргийлэх аргын талаар аль болох олон хүнд хүргэх явдал юм. 1990-ээд оноос хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгааны бүтцэд өөрчлөлт орж, хүний амьдралын хэв маяг, дадал зуршил зан үйлээс хамааралтай цусны эргэлтийн тогтолцооны өвчин хорт хавдар, чихрийн шижин хэв шинж хоёр давамгайлж, халдварт бус өвчлөлийн тоо нэмэгдэж, нийт өвчлөлийн 75-80 хувийг шинэ өвчлөл эзлэж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа билээ.
Тиймээс нийгмийн эрүүл мэндийн төвөөс энэхүү өвчний эсрэг анхаарлаа хандуулж хүн ардынхаа эрүүл, зөв зохистой хооллолт хийгээд өвчний талаарх мэдээллийг олгож эхэлсэн. Манай аймгийн тухайд чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг сүүлийн таван жил тогтмол тэмдэглэн өнгөрүүлж энэхүү өвчлөлийг нэмэгдүүлэхгүйн тулд нийгмийн эрүүл мэндийн төвөөс тогтмол сургалтыг зохион байгуулах, эрүүл зөв зохистой хооллолтын талаарх мэдлэг олгох зэрэгт чиглэгдсэн ажлуудыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн тухайд эмэгтэйчүүд рүү түлхүү чиглэсэн үйл ажиллагааг дэлхий нийтээр зохион байгуулж байна.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ