Улсын төсвөөс санхүүжилт нь шийдэгдвэл Завханы ХЖТ-ын барилга бүрэн ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханд баригдаж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга юм. Барилгын ажил 2012 онд эхэлж хоёр жилийн хугацаанд гурван тэрбум орчим төгрөгийн ажил хийгдсэн байдаг.
Гэвч царцсан барилгын тоонд ороод байсан тус барилгыг дуусгахын тулд энэ жил орон нутагт дахин тендер шалгаруулалт зарлаж гүйцэтгэгч “LCB” ХХК өөрийн хөрөнгөөр 700 сая төгрөгийн барилга угсралтын ажлыг хийснээр нийт барилгын ажлын 40 орчим хувийг гүйцэтгээд байгаа юм. Харамсалтай нь 2017 оны төсвийн тодотголоор өгөх ёстой байсан нэг тэрбум төгрөгний санхүүжилт хасагдсан байна. Гүйцэтгэгч “LCB” ХХК орон нутагт томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байсан туршлагатай учраас ажиллах хүч, техник тоног төхөөрөмж хүрэлцээтэй, хөрөнгийн асуудал шийдэгдвэл гэрээт хугацаандаа дуусгаж ашиглалтад өгөх бүрэн боломжтой гэдгийг дуулгалаа.
Барилгын ажлын явцад хөндлөнгийн аудитууд дүгнэлтээ гаргаснаас гадна орон нутгийн зүгээс ч хяналт тавьж гүйцэтгэгч компани, зураг төсвийн компани, захиалагч талуудтай уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Одоо тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол санхүүжилт юм. Тиймээс УИХ, БСШУСЯам, Сангийн яаманд тодорхой саналуудыг тавиад байгаа тухай “LCB” ХХК –аас мэдээллээ.
Сонирхуулахад 2012 онд 800 хүний суудалтай ХЖТеартын барилгыг нийтдээ 9.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барихаар зураг төсөв нь хийгджээ. Одоогоор 3.7 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлыг хийгээд байна. Үлдсэн хөрөнгийг ирэх хоёр жил улсын төсөвт суулгавал 2019 онд Завхан аймгийн ХЖТеатрын барилга ашиглалтад орох ажээ.

Б.Мягмарсүрэн