Эрдэнэмандал сумын сургууль 2016 онд шинэ байртай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”, “Алтан гадас” одонт Эрдэнэмандал сумын 12 жилийн сургуулийн хичээлийн байр, хэд хэдэн сумын сурагчдын дотуур байр 2014 онд царцаагдсан. Энэ талаар аймгийн засаг дарга Д.Батэрдэнээс тодруулав.
Эрдэнэмандал сумын сургуулийн 610 хүүхдийн хичээлийн байр барьж байгаа. 2015 онд улсын төсвөөс 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2016 онд 357.5 сая төгрөгийг төсвөөс гаргахаар ирэх жил ашиглалтад бүрэн орно. Жаргалант, Хангай, Цэцэрлэг сумын сурагчдын дотуур байр царцаагдсан байсан. Энэ онд гурвуулаа хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн боллоо. Ер нь 2015 онд бид шинээр барих бус царцаагдсан объектуудаа ашиглалтад оруулахад түлхүү анхаарч байгаа.
Л.Булган
Сэтгэгдлүүд