Шилдэг сургуулийн багш нараас туршлага судлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт “Багшийн сэтгэл хүүхдэд-II” сургалт зөвлөлгөөн болж байна. Энэхүү зөвлөлгөөн нь “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Завханы баруун бүсийн сумдын 15 сургуулийн багш нар, 24 сумын 29 сургуулийн математик, физик, мэдээллийн технологийн багш нар оролцжээ.
Зөвлөлгөөнд нийт 600 гаруй багш, сургуулийн удирдлагууд оролцож Улсын тэргүүний “Сант” бүрэн дунд сургууль, Нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуулийн шилдэг багш нараас туршлага судаллаа. Тухайлбал улсын шилдэг сургуулийн багш нарын заах арга зүй, мэдлэг, ур чадвар, сэтгэлгээ, хандлага, сурагчидтайгаа харилцах арга барилаас орон нутгийн багш нар суралцжээ. Мөн энэ үеэр “Монгол Улсдаа төдийгүй дэлхийн дэвжээнд гарах шилдэг боловсон хүчин бэлтгэхэд ийнхүү одооноос анхаарал хандуулан, ач холбогдол өгч “Сайн багш” хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Завхан аймагт бусад аймгуудад туршлага болохуйц үр дүнтэй олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа нь бахархмаар байна” хэмээн зөвлөлгөөнд оролцсон улсын шилдэг сургуулийн багш нар хэлж байлаа.
Дашрамд Завханы зүүн бүсийн шилдэг багш нар өнгөрсөн жил “Шинэ үе” сургууль дээр туршлага судалсан бол 12 дугаар сард баруун бүсийн сургуулийн багш нар улсын тэргүүний “Сант” бүрэн дунд сургуулиас туршлага судлахаар болжээ. “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд 2018 оны нэгдүгээр сард Тосонцэнгэл суманд дараагийн шатны сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Багшийн хөдөлмөрийг бодитой үнэлнэ
Завхан аймаг багшийн хөдөлмөрийг бэлтгэсэн шавийнх нь амжилтаар үнэлж урамшуулдаг тогтолцоо руу шилжжээ.
Өөрөөр хэлбэл идэвх чармайлттай ажиллаж, сайн шавь бэлтгэж байгаа багш нарыг илүү урамшуулдаг шударга тогтолцоог бий болгосон байна. Энэ жилээс элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан сурагчийн багшийг 800.000 төгрөгөөр шагнаж эхэлсэн бол, шавь нь улсын олимпиадаас алтан медаль хүртсэн багшийг аймгаас 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулах шийдвэрийг гаргаад байгаа ажээ. Энэ мэтээр 2020 он хүртэл хэрэгжих “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд бодит үр дүнтэй олон ажлыг зохион байгуулах тухайгаа зөвлөгөөний үеэр аймгийн удирдлагууд болон аймгийн БСУГ-аас мэдээлэл өглөө.

Багш нараа гадаадад суралцуулж байна
Завхан аймаг багш нараа гадаадад суралцуулж, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэх талаар илүү анхаарч ажиллаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Япон улсад зургаан багшийг суралцуулжээ.
Харин ирэх жил буюу 2018 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 10 багшийг англи хэл, компьютерийн хосолсон сургалтанд суралцуулахаар болжээ. Цаашид АНУ, БНХАУ, Тайвань зэрэг улс орнуудад багш нарыг мэргэжлийнх нь дагуу суралцуулахаар бэлтгэж байгаа юм байна.
Дашрамд “Багшийн сэтгэл хүүхдэд-II” багш, удирдах ажилтнуудад зорилсан сургалт, зөвлөгөөний үеэр АНУ-ын Элчин сайдын яамны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн н.Алтанцэцэг АНУ-д суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх танилцуулга, мэдээллийг өглөө.

Багш нар онлайнаар бие биенээсээ туршлага судална
Завхан аймагт сургуулиудыг “Удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-д холбох ажлыг эхлүүлээд байна.
Энэ сарын 15-ны өдрөөс Завханы 24 сумын сургуулийн багш бүрт удирдлагын мэдээллийн нэгдсэн санд ажиллах программ заах ажээ. Ингэснээр орон нутгийн багш нар онлайнаар мэдлэг мэдээллээ солилцох, ур чадвараа өдөр тутам дээшлүүлэх боломж бүрдэх юм байна. Түүнчлэн багш нараа идэвхжүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах ажлуудыг сургуулийн захиргаа болон Боловсролын газраас шат дараатай зохион байгуулахад удирдлагын мэдээллийн системийг бүрэн ашиглаж, үйл ажиллагаагаа сайжруулах юм байна.

Б.Мягмарсүрэн