Хатагтай Ирэнэ Гинсэр-Райхэлийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-11-16 16:56:24

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг өнөөдөр Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ирэнэ Гинсэр-Райхэлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Н.Батцэрэг сайд хатагтай Ирэнэ Гинсэр-Райхэлийг хүлээн авч уулзаж байгаадаа таатай байна гээд "Та бол байгаль орчны салбарт олон жил ажилласан туршлагатай хүн тул цаашид олон талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ сэдвүүд хөндөгдөнө байх" гэсэн юм.

Талууд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, ойн нөхөн сэргээлт зэрэг асуудлаар загвар болох жижиг төсөл хэрэгжүүлж, цаашид төслийн үр дүн, туршлага дээр үндэслэн төслийг өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Мөн удахгүй Парис хотод болох “СОР-21” уулзалтын үеэр Австри улсын байгаль орчны сайдтай албан ёсны уулзалт, ярилцлага хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ үеэр энд яригдсан зүйлүүд ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна хэмээн сайд Н.Батцэрэг хэллээ.

Холбоотой мэдээ