Түлээний мод бэлтгэх гоожин олголт эхлэв

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-09-07 15:44:29

Дархан-Уул аймагт түлшний зориулалтаар бэлтгэх түлээний модны зөвшөөрөл гоожин олголт эхлэв.

Уг гоожин авсан иргэд энэ сарын 15-нд ой хаагдах хүртэл ойг цэвэрлэх журмаар түлшний мод бэлтгэх боломжтой. Тус аймгийн Дархан сумын хувьд энэ жил 2500 гаруй иргэнд гоожингийн эрх олгохоор төлөвлөжээ. “Тавигдсан шаардлагын дагуу харъяа багаас нь ирсэн нэрсээр гэр хороололд амьдардаг Дархан-Уул аймгийн иргэдэд гоожингийн бичиг өгч байна. Нэг иргэн 400 м/ куб буюу нэг портероос хэтрэхгүй хэмжээний мод бэлтгэж авах ёстой. Түүнчлэн машин нь эвдэрч хугацаандаа гоожингоо бэлтгэж амжаагүйгээ иргэд тухайн сумын байгаль хамгаалагчид хэлж сунгуулаагүй мод бэлтгэсэн тохиолдолд захиргааны арга хэмжээ авч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулж модыг нь хураан авдагийг иргэд анхаарах ёстой” гэж Дархан сум хариуцсан байгаль хамгаалагч Ж.Болдбаатар хэлэв.

 Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд